Монгол дахь Үе тэнгийн боловсролын 10 хоногийн аян

Монгол дахь Үе тэнгийн боловсролын 10 хоногийн аян

Эдүгээ дэлхий дээр нийт хүн амын гуравны нэг хувь буюу 1.8 тэрбум залуучууд байгаа. Тэдний тэдний 90-ээс доош хувь нь хөгжингүй орнуудад амьдардаг бөгөөд дараагийн 20 жилд энэ тоо өсөн нэмэгдэх боломжтой. Үе тэнгийн боловсролыг дэмжих сүлжээ нь Олон улсын залуучуудын жилийн хүрээнд 2011 оны 7 сарын 1-нээс 10 хүртэл 10 хонгийн Аян зохион байгуулж байгаа юм. Энэхүү аяны зорилго нь дэлхийн 50 орны өсвөр үеийнхэн болон залуучуудын дэмжин ажилладаг байгууллагуудыг нэгтгэн тэдний хүчийг хамтатган бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд болон эрх гэхчлэн өсвөр үеийнхний асуудлууд дээр тэдний дуу хоолойг сонсгох явдал болно. Үе тэнгийн боловсролын 10 хонгийн аяннь үндэсний, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж олон нийтийн хэвлэл мэдээллээр цацагдах юм.

Дэлхийн хүн амын 25%-иас илүүтэйг 10-24 насны залуус эзэлдэг. Энэ залуу үеийнхэнд өөрсдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд түүний эрх дээр тулгуурласан өөр өөрийн хэрэгцээ байдаг бөгөөд эдгээр хэрэгцээг хангах хөтөлбөр хэрэгжүүлж¸ түүгээр эрхээ бүрэн эдлэх боломжийг олгох юм.

Үе тэнгийн боловсролыг дэмжих сүлжээ нь энэхүү 10 хонгийн аяныг дэлхийн 50 орны өсвөр үеийнхэн болон залуучуудын байгууллагууд бэлгийн болон нөхөн үржхүйн эрүүл мэнд түүний эрх гэхчлэн асуудлуудын талаарх өөрсдийн дуу хоолойг нэтгэн засгийн газартай хөл нийлүүлжүүрэг хариуцлагаа үйл ажиллагаа болгохын тулд хамтран ажиллах боломжийг олгох зорилготойгоор зохион байгуулж байгаа юм.

Аяны хүрээнд бүх оролцогч талууд залуусын оролцоог нэмэгдүүлэх, ццшлаад тэдний эрүүл мэнд болон эрхэнд нөлөөлж чадахуйц шийдвэр гаргах түвшинд тэднийг оролцуулах олон төрлийн үйл ажиллагаа бэлтгэн зорхион байгуулж явуулахад уригдах болно. 10 хонгийн туршид монголын залуус, засгийн газрын харилцааг бодлогын хэлэлцүүлэг өргөтгөн, семинарууд удирдаж радио болон телевизын шоу нэвтрүүлэгт оролцон, гар зураг болон видео тэмцээн зохион байгуулж байна. Эдгээр бүх зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаанууд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж түгээх замаар олон нийтийн дэмжлэгийг авах болон олон улсын анхаарлыг үндэсний үйл ажиллагаанд чиглүүлэх зорилготой болно.

Та энэ аяны хүрээнд болж буй үйл явдал мэдээллийг www.10daysofactivism.com хаягаар орж аянд нэгдэн дэмжих боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: